НҮҮР ХУУДАС
БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ
ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ
БАРИМТАТ ӨВ
ВИДЕО
ХОЛБОО БАРИХ
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВ
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ТУХАЙ
"СОЁЛЫН БАРИМТАТ ӨВ"-ИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
ЮНЕСКО-Д БҮРТГЭГДСЭН ӨВҮҮД
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Loading…
"Соёлын баримтат өв"-ийг хамгаалах үндэсний хөтөлбөр
ССАЖЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас үндэсний баримтат өвүүдээ дэлхийд данслуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, бүртгэлийн нэгдсэн санг бий болгон судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах зорилгоор ССАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, “СОЁЛЫН БАРИМТАТ ӨВ”-ИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг боловсруулан ажиллаж байна.
Хөтөлбөрийн зорилго:
“Соёлын баримтат өв”-ийн үндэсний хэмжээний бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах;
Монгол улсын үндсэн хууль, төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хүрээнд “Соёлын баримтат өв”-ийг хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах;
“Соёлын баримтат өв” нь үндэсний төдийгүй хүн төрөлхтний үнэт зүйл, соёлын тусгаар тогтнолын баталгаамөн болохыг олон нийтэд сурталчлах;
Хөтөлбөрийн зорилт:
“Соёлын баримтат өв”-ийн хөтөлбөр хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх;
Баримтат өвийг бүртгэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан байгуулж ажиллуулах;
Баримтат өвийг зориулалтын орчинд хадгалж хамгаалах;
Орчин үеийн өндөр технологид суурилсан тусгай лаботари байгуулж баримтат өвийг сэргээн засварлах;
Баримтат өвийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадваржуулах;
Баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулж шинжлэх ухааны үндэслэлтэй судлах;
Баримтат өвийн тухай ойлголт, хадгалж хамгаалах талаар сурталчлан таниулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;
Баримтат өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагыг дэмжиж, урамшуулах;
Энэхүү хөтөлбөрийг баримтат өв хадгалж хамгаалж буй мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн соёлын байгууллагуудын санал дүгнэлтэнд үндэслэн боловсруулж байгаа бөгөөд баримтат өвийг эзэмшигч, бүтээгч эрхэм таны санал үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.
Эрхэм танд дээр дурдсан баримтат өвүүдээс хадгалагдаж буй бол “Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-өөр дамжуулан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг урьж байна. Ингэснээр Та эзэмших эрхээ баталгаажуулаад зогсохгүй гар дээрх өвөө судалгаа шинжилгээний эргэлтэд оруулж, мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн хүсвэл төрд худалдах боломжтой.